Мэдээний жагсаалт руу буцах

SUNERGY МЭДЭЭ

БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРСӨН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Санержи Солюшн ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Шинэ ба сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй хамтран байгууллагуудад зориулсан нарны эрчим хүчний сургалтыг шинээр санал болгож, бүртгэлээ нээлээ.

Санержи байгууллага сургалт

Нарны эрчим хүч зөвхөн суурилуулагч, инженерүүдийн асуудал биш болсон. Банк ногоон зээлийн хүсэлтийг үнэлэх, даатгагч нарны цахилгаан станцын эрсдэлийг тооцох, үйлдвэр станцаа ашиглалтад өгөх, байгууллага нарны хавтан суурилуулах эсэхээ шийдэх — эдгээр бүх шийдвэрт тодорхой мэдлэг шаардлагатай. Манай сургалт тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд хэрэглэгдэх мэдлэгийг өгөхөд чиглэнэ.

Хэнд зориулагдсан бэ?

-Банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага. Ногоон зээлийн төслийг үнэлэх үндэс, ESG болон нүүрстөрөгчийн кредитийн талаарх ойлголт. -Барилга, үйлдвэрлэлийн салбар. Нарны цахилгаан станцын ашиглалтыг хянах мэргэшсэн техникийн ажилтан бэлтгэх. -Даатгалын компани. Нарны станцтай холбоотой эрсдэлийг тооцох. -Нарны хавтан суурилуулахаар төлөвлөж буй байгууллага. Хэрэглээгээ тооцоолж, зах зээл дээрх технологиудыг харьцуулан зөв сонголт хийх.

Хөтөлбөр нь тус бүр 90 минутын модулиудаас бүрдэх ба байгууллага өөрийн хэрэгцээнд тохирох багцыг сонгоно:

А багц: Сэдэвчилсэн. Нэг модуль, 90 минут. B багц: Хагас өдөр. 2 модуль, практик дасгалтай. C багц: Бүтэн өдөр. 4 модуль, багаар ажиллах дасгалтай.

Хөтөлбөрийг байгууллага бүрийн онцлогт тааруулан боловсруулж болно.

Санержи Солюшн ХХК нь сэргээгдэх эрчим хүчний мэдлэг, ойлголтыг түгээх зорилготой байгуулагдсан. 2026 онд ШУТИС-тэй хамтран «Нарны зайн системийн угсралт, суурилуулалтын операторч» сургалтыг 7 удаа зохион байгуулж, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Завхан зэрэг 10 гаруй аймгийн 120 гаруй суралцагчийг бэлтгэсэн. Энэ туршлагаа одоо байгууллагуудын хэрэгцээнд нийцүүлэн санал болгож байна.

Захиалга болон дэлгэрэнгүй үнийн санал авах бол info@sunergysolution.mn хаяг руу имэйл бичиж авах боломжтой.

БАЙГУУЛЛАГАД ТӨВЛӨРСӨН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА | SUNergy Solution